Н.Энхбаярыг намынхан нь Шадар сайдын сэнтий рүү зүтгүүлж байгаа ч нөгөө талаас ял шийтгэл нь дуусаагүй тул сайд болох боломжгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МАХН-аас олон нийтэд Н.Энхбаярыг хоёр ч Өршөөлийн хуульд хамрагдсан тул ялгүйд тооцогдож байгаа гэж тайлбарласан байна.
Тус намынхан тайлбарлахдаа,
"Нэг. Улсын дээд шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 775 тоот тогтоолоор Н.Энхбаярт холбогдуулсан зарим хэргийг хэрэгсэхгүй болгож, 150 дугаар зүйлийн 150.3-т зааснаар биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сараар тогтоосон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн Уучлал үзүүлэх зарлигаар Н.Энхбаярын үлдэж буй ялаас хугацаанаас нь өмнө чөлөөлсөн болно. Үүнээс хойш 150.3 дахь хэсэгт заасан ялтайд тооцогдож байсан боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу ялгүй болсон.
Хоёр. АТГ, Прокурорын зүгээс Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлээр буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн. Өршөөл үзүүлэх тухай 2009 оны хуулийн 4 “Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ”, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Эрүүгийн хуулийн 78.2 дах хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн шүүхээс үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлж, өршөөн хэлтрүүлсэн байна.
Н.Энхбаяр нь 263 дугаар зүйл ангиар хорих ял эдлээгүй, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөгдсөн учраас ялтайд тооцох хугацаа эхлэх, тооцох үндэслэлгүй болно.
Н.Энхбаяр нь 263 дугаар зүйл ангид холбогдуулсан хэргийн хувьд 2009 оны, 150 дугаар зүйлд холбогдох хэргийн хувьд 2015 оны өршөөлийн хуульд хамрагдан ял шийтгэлгүйд тооцогдсон. Өнөөдрийн байдлаар төрийн албан тушаалд сонгогдож, томилогдоход харшлах эрх зүйн болон бусад ямар нэг хүчин зүйл байхгүй болсныг үүгээр тайлбарлаж байна" гэжээ.
Тэгэхээр Н.Энхбаяр 2009, 2015 онд батлагдсан Өршөөлийн хуулиудад хамрагдаж өдгөө ял шийтгэлгүй болсон гэдгийг тайлбарлаж байгаа аж.
Эх сурвалж www.wikimon.mn
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна