Хамтран амьдрагчийнхаа гарт амиа алджээ


Эхнэрээ хэрцгийгээр хөнөөсөн хэрэг өнгөрсөн даваа гарагийн шөнө гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Согоот-116 чиглэлийн эргүүлийн цагдаа нар үүргээ гүйцэтгэж байгаад Тоyota Raum маркийн автомашиныг зогсоож шалгасан байна.

 

Гэтэл жолооч Э-гийн гар нь чичирж, цагдаагийн урдаас эгцэлж харж чадахгүй байсан учраас цагдаа нар автомашинд нь нэгжлэг хийсэн байна. Түүний машины тээшинд 30 орчим насны эмэгтэй хүний цогцос байжээ.  

 

Тиймээс сэжигтэн Э-г даруй саатуулж, автомашинд ачиж явсан цогцсыг Шүүхийн шинжилгээний үндэсний төв рүү шилжүүлжээ.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач эмэгтэй сэжигтэн Э-гийн эхнэр байсан бөгөөд тэд архи ууж, маргалдан улмаар аминд нь хүрсэн аж.