“Miss World 2015” тэмцээн нь энэ жил 63 дахь удаагаа БНХАУ-ын Хайнань арал дахь Санья хотод үргэлжилж байгаа билээ.
Дэлхийн гоо үзэсгэлэнгийн олимп гэгддэг тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану "Talent show"-ны нээлтэд 130 орноос сонгогдон бүжиглэжээ. Ингэхдээ тэрээр "Торго" салоны урласан эх орныхоо төрийн далбааны өнгөтэй, үндэсний хувцсаараа гоёсон байна. Энэ талаар тэрээр фэйсбүүк хуудаснаа "Үндэсний өв соёл дэлхийд гайхагдаж байна. Энэхүү бүжгийг дэглэсэн н.Төгсөө багшдаа маш их баярлалаа. Миний бүжиглэсэн бүжиг өндөр үнэлэгдэж шоуны нээлтэд шалгарсанд үнэхээр сайхан санагдаж байна. Монгол бүжгээ бүжиж байхдаа монгол хүн болж төрсөндөө бахархах сэтгэгдэл төрж байлаа" хэмээн бичжээ.
114 орны гоо бүсгүй өрсөлдөж буй энэхүү тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-нд болно.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна