Олон нийтийн телевиз, сайтуудаар болон “Өдрийн сонин”-д “Сэлэнгэ аймгийн Сайхан суманд онц ноцтой хүн амины хэрэг гарсан буюу хоолойг хэрчиж, толгойг нь салгасан гэмт хэрэг гарсан” гэх мэдээлэл гарсан.
2015 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багийн нутаг Хогийн хонхор /хог асгадаг цэгт/ гэх газар хоолойгоо хэрчүүлсэн байдалтай нас барсан хүний цогцос олдсон үйлдэлд, 2015 оны 5 сарын 24-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, дээрх хэргийг Б гэгч нь үйлдсэн болохыг тогтоосон байна.
Сэлэнгэ аймгийн сум дундын хоёрдугаар прокурорын газар яллагдагч Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт заасан зүйлүүдээр ял сонсгож, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүлсэн ба Сайхан сум дахь Сум дундын шүүх 2015 оны 10 сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г онц харгис хэрцгий аргаар бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 16 жилийн хорих ялыг чанга дэглэм бүхий хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна