Ховд аймгийн Дөргөн сумын Авгус багийн нутаг Хар-Ус нуурын “Бөөр” гэдэг газарт залуус машинтайгаа цөмөрч, живсэн харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Ховд аймгийн төвөөс 102 км, сумын төвөөс 10 км-т иргэн О /29 настай, эрэгтэй/, Б /25 настай, эрэгтэй/, нар 39-31 УНЯ улсын дугаартай “Мазда камель” загварын автомашинтай Хар-Ус нуурын мөсөн дээгүүр зорчиж явахад нь мөс цөмөрч живсэн байна. Хэрэг гарсан талаарх мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын 19 албан хаагч, орон нутгийн 25 иргэн эрэлд морджээ. Харамсалтай нь иргэн О нуурын эргээс нэг км-т осгож нас барсан байжээ. 25 настай Б-ийн цогцсыг уснаас гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөс цөмөрсөн хэсэгт нуурын усны гүн дөрвөн метр, мөсний зузаан 15-18 см орчим байжээ. Залуус нуурын эргээс 500 метр орчимд осолдсон байна.
Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтож, мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 10-25 см нэмэгдсэн байна. Хэдийгээр нийт нутгаар ихэнх гол мөрөн, нууран дээр битүү мөсөн бүрхүүл тогтож, мөс улам зузаарах хандлагатай байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа гэнэ. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр гол нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтайгаар зорчихгүй байх, мал туух, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна