Дэлхийд алдартай телевизийн шоуг Монголдоо зохион байгуулах эрхийг “МонголHD” авсан. Өнгөрсөн хавраас хөдөө орон нутгаар явж авьяастнуудаа сонгосон "Авьяаслаг монголчууд шоу өнгөрөгч 9 дүгээр сарын 20-ноос эхэлсэн билээ. Тэгвэл финалын шатны шалгаруулалт өчигдөр болж, ялагчаар хөгжмийн Дархан-Уул аймгийн "Эгшиглэнт чимээ" хамтлаг шалгарлаа. Тэдний хувьд финалын шалгаруулалтад хамгийн өндөр саналыг авч олон сар үргэлжилсэн шоуны ялагч болсон юм.
Дархан-Уул аймгийн “Эгшиглэнт чимээ” xамтлагийн багш С.Жамъяанхорол нь насаараа хөгжим бүжгийн багш хийсэн хүн бөгөөд тэрбээр 40 гаруй төрлийн 400 гаруй хөгтэй хөгжмийн зэмсэгийг өөрөө хийж урлажээ. Бас нэг сонирхолтой мэдээ хэлэхэд уг дэлхийн хэмжээний шоуг зохион байгуулсан орчин үеийн техник технологийн бүх гайхамшгийг харуулсан тайз нь “Соrporate” зочид буудлын шинэ урлагийн театр юм. Үүнийг бүтээн байгуулсан хүн нь Т.Ганболд. Тэрээр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн оргил үед захирал байж тухайн үедээ дарханчуудын дунд маш нэр хүндтэй байсан нэгэн юм. Т.Ганболд өчигдөр хаалтын тоглолтыг үзэж, дарханчуудынхаа "дээлийн захыг мушгиж" харагдсан.
Финалын шалгаруулалтад дараах дуучин, хамтлаг, бүжигчид багтсан.
А.Отгонбаяр /дуучин, барилгачин залуу/
Э.Нарангарав /уран нугаралт/
О.Баярсайхан /дуучин/
"Янзаган хүрээ" хамтлаг /бүжиг/
Б.Тэмүүлэн, М.Халиун /бүжиг/
"Эгшиглэнт чимээ" хамтлаг /хөгжим/
А.Уранбилэг /уран нугаралт/
Х.Бархүү, Б.Мягмарцэрэн /ардын хөгжим/


Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна