Дуучин Ука: Гэр бүл салгаж суусан зүйл байхгүй ээ


“Киви” хамтлагийн дуучин Укаг хүний нөхөр булааж авч суусан хэмээдэг. Тэгвэл тэрбээр саяхан өгсөн ярилцлагадаа энэ талаар албан ёсны байр сууриа илэрхийлжээ. Тодруулбал, “Ука гэр бүл салгаад суучихлаа гэж яригддаг. Үүнд та албан ёсны хариулт өгвөл?” гэж асуусан сэтгүүлчийн асуултад дуучин бүсгүй маань “Сонсож л байсан.

 

Гэхдээ иймэрхүү хэл амнаас хол байхыг хүсдэг. Гэхдээ албан ёсны хариулт өгөхөд тийм зүйл огт байхгүй ээ.” Хэмээн товч бөгөөд тодорхой хариу өгчээ.

Түүний нөхөр өдгөө Англид докторын зэрэг хамгаалахаар суралцаж буй аж. Шаргал үст бүсгүй маань эхээс зургуулаа болоод ч тэр үү ирээдүйд олон хүүхэдтэй болохыг мөрөөддөг гэнэ. Тэрбээр “Бурханаас надад хэдийг бэлэглэнэ бүгдийг авна” хэмээн ярьдаг аж.

 

mnews.mn