Гарсан даруйдаа л үзэгчдийг тэр дундаа эрчүүдийг байлдан дагуулсан С1 телевизийн “Өдөн дэр” нэвтрүүлгийн анхны хөтлөгч нь “Ок” савангийн рекламаар анх олонд танигдсан С.Халиунаа юм. Үдэш бүр эротик имижийг харуулах гэж хичээсэн эв хавгүйхэн буйдан дээр хагас нүцгэн хэвтэж секс, гэр бүлийн харилцааны талаар ярьдаг байсан тэрээр гэнэт айл гэрийн журамт гэргий болсон.
Секси биш ч гэлээ эвлэг монголжин төрхтэй тэрээр “Өдөн дэр”-ийг хөтөлж байхдаа 90-ээд оны сүүлээр ёстой алдар нь мандаж байсан Швейцарь Отгоо буюу Д.Отгонжаргалын гэргий болж бүл нэмэн хоёр хүүхэдтэй болсон. Тэрээр саяхан Соёлын төв өргөөнд болсон нэгэн арга хэмжээнд оролцож байхдаа ийнхүү манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм.
Дэгжин Халиуны нөхөр “Швейцарь” Отгоогийн хувьд 1990-ээд оны үед залилангийн хэргээр хэцүү нэртэд хүртэл орж амжсан нэгэн алдартай шилийн сайн эр юм. Гэвч эр алдаж, эрэг нурдаг болохоор Отгоо одоо томоожсоноор барахгүй сайн бизнесмэн болсон гэнэ лээ. Харин тэрээр өчигдөр болсон “Авьяаслаг Монголчууд” шоуны үеэр өөрийн фейсбүүк хуудаснаа уг наадмын шилдгийн шилдгийг тодруулахны өмнө “Эгшиглэнт чимээ” хамтлагийг дэмжиж буйгаа илэрхийлэн “Би энэ мундаг багшид хувиасаа 60 сая төгрөг өгнө өө” хэмээн постолсон юм.
“Швейцарь” Отгоо шоуны ялагч болсон “Эгшиглэнт чимээ” хамтлагийн багшид амласан мөнгөө өгөх эсэх талаар фейсбүүкээр яригдсаар л байгаа юм.
Чингэлтэй дүүргийн Засаг даргаар З.Төмөртөмөөг томилохыг дэмжжээ
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
Автобусны буудлаас хүнээ аваагүй явсан жолооч нарт цалинг 10 хүртэлх хувиар хасах арга хэмжээ тооцжээ
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ
УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагаас хуралдана
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ