Худалдаа хөгжлийн банк руу халдан их хэмжээний мөнгө дээрэмджээ


Өчигдөр өглөө Нийслэлийн зүүн хэсэг буюу СХД-ийн нутаг дэвсгэрт байрладаг Худалдаа хөгжлийн банкны нэгэн салбар руу нүүрэндээ баг өмссөн зэвсэгтэй этгээдүүд халдаж, их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарчээ. Одоогоор банк дээрэмдсэн этгээдүүдийг олж илрүүлээгүй байгаа бөгөөд цагдаагийн алба хаагчид тэднийг шуурхай эрэн сурвалжилж байгаа гэнэ. 

Сэжигтнүүд тус банкнаас 360 гаруй сая төгрөг дээрэмдэж авч явсан бөгөөд өглөө тус салбарын ажилтан хаалгаа нээн ажилдаа орох үед нь араас нь дагаж ороод буу тулган дээрэм хийсэн байна.