“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоотой хамтран зохион байгуулж буй “Монгол туургатан боксын анхдугаар наадам” өнөөдөр Монгол бөхийн өргөөнд шилдгүүдээ тодруулан хаалтын ёслолын арга хэмжээгээ хийх гэж байна.
Гурав хоног үргэлжилж байгаа уг тэмцээнд Монгол, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува Улсын шилдэг боксчид Олон улсын AIBA дүрмийн дагуу өрсөлдөж байгаа юм.
Өчигдөр нээлтээ хийн өнгөрсөн амралтын өдрүүдэд Монгол бөхийн өргөөнөө үргэлжилсэн уг тэмцээнд Монгол туургатан шилдэг боксчид урьдчилсан болон хагас шигшээ тулаануудыг хийсэн юм. Тэгвэл өнөөдөр тэд шигшээ болон медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд хийх нь ээ.
Өнөөдөр Монгол бөхийн өргөөнд 16:00 цагт шигшээ болн медалийн төлөөх тулаанууд болно.
Өнөөдөр аваргын төлөө:
49 kг Г.Ган-Эрдэнэ- Г.Ариунболд,
52 кг Г.Энх-Амар-М.Гандулам
56 кг Э.Цэндбаатар- Э.Идэрхүү
60 кг Д.Отгондалай- О.Батхүү
64 кг Б.Чинзориг-Начин Чамбалдо
69 кг Б.Түвшинбат-Назар Проссианников нар өрсөлдөнө.
Тэмцээн Олон улсын боксын холбооны дүрмийн дагуу тоглолт 3 минутаар 3 раунд-р явагдана.
Маргааш тэмцээнд оролцсон Монгол туургатан боксын тамирчид нутгийн зүг жолоо зална.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна