Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн Их суудлын хуралдаанаар Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хуульд харшилж байна гэж дүгнэсэн. Иймд дээрх хуулийн заалтууд хүчингүй болоод байгаа юм.
Харин цэцийн шийдвэрийн дараа "Банкуудын холбоо"-ноос найман хувийн зээлийг олгох эрхзүйн орчингүй болсон тул, зээлээ зогсоож байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл одоогийн байдлаар арилжааны банкууд цалин, тэтгэврийн зээлээс бусад барьцаалан зээлдүүлэхтэй холбоотой бүхий л зээлээ зогсоогоод байгаа юм байна.
Харин Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийг УИХ -аар дахин батлавал, зээл олголт хэвийн олгогдох юм. Одоо УИХ дахь намуудын бүлгийн хурал болж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна