16 настай хүү кино ертөнцөд хөл тавьснаас хойш “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Эзэнгүй айл”, “Ацаг шүдний зөрүү”, “Хэцүү анги” зэрэг кино, жүжгийн 70 гаруй дүр бүтээсэн эрхэм бол Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг.
Хэдийгээр тэрээр лагшин нь чилээрхэн урлагт тэр бүр хүссэнээрээ зүтгэж хүчээ өргөж чадахгүй байгаа ч зүрх сэтгэлээрээ бол урлагт шатсаар яваа нэгэн юм. Саяхан болсон Монгол киноны 80 жилийн ойд тэрээр ийнхүү Гавьяатын тэмдгээрээ гоён уран бүтээлчидтэй уулзан нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүллээ.
Өвдөж шаналсан ч тэр бүхнийг сэтгэлийн хатаар даван туулсан түүнийг нэг хэсэг бор дарсанд орсон хэмээн шүүмжлэх олон байсан. Урлагийнхны сайн муу сүлэлдэн дагадаг хойно тэрээр энэ бүхнийг эмзэг хүлээж аваагүй. Ямартаа ч түүхэн том бүтээлүүдэд үзэгчдийн зүрх сэтгэлд шигтгээ болсон дүрүүдийг бүтээсэн Ж.Сүххуяг эрхмийг ойн баяраар нь дурандаа буулгалаа.
Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Төрийн банкны И-Билл үйлчилгээнд Голомт банк нэгдлээ
Түгжрэл, төвлөрлийг сааруулах Монголын хамгийн урт худалдааны “Цонжин Зах”-ын талбайн борлуулалт эхэллээ
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “ЗУНЫ ДАВОС” ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХООР БНХАУ-ЫН ДАЛЯНЬ ХОТНОО ХҮРЭЛЦЭН ИРЭВ
АРА фестивалиас эхтэй орон нутагт болох томоохон шоу, хөгжмийн наадмууд
Архангайчууд гамшгаас хамгаалах иж бүрэн тактикийн сургуулилалтыг АРА комплекст зохион байгуулжээ
Монголбанкны Ерөнхийлөгч дэлхийн төв банкны удирдлагуудын өндөр түвшний симпозиумд оролцож, Хятадын Ардын банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа