“Папараци.мн” топ сайтаар шалгарлаа


Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс зохион байгуулдаг "GrandExpo-2015" ёслолын үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэ удаад бизнесийн 13 салбарт хамрагддаг аж ахуйн нэгжүүдээс шилдгийг нь олон нийтийн саналаар шалгаруулж, шагнал гардуулсан байна.

Шилдэг байгууллагуудыг нэрлэхдээ шинэ брэнд, шинэ технологи, шинэ үйлчилгээг нь онцлон үнэлжээ. Энэ удаагийн “Гранд цом”-ыг “Монполимет” групп, “Кастл цогцолбор” компаниуд гардан авчээ.

 

Харин хэвлэл мэдээллийн “Гран при” шагналыг www.gogo.mn сайт, “Монгол HD” телевиз авсан юм.  “Шилдэг” сайтаар  www.news.mn шалгарсан бол “Топ” сайтаар www.paparatsi.mn шалгарлаа.

 

Бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг нийт уншигчиддаа баярлалаа.