Нийгмийн Ардчилал “МОХ”, “Эрүүл-Монгол клуб”-ээс санаачлан “Ирээдүйд илгээх Дархлаа” сэдэвт эрүүл мэндийн чиглэлийн лекцийг Монголын их дээд сургуулийн оюутан залуус төдийгүй иргэдэд нээлттэй, үнэ төлбөргүйгээр 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Тусгаар тогтнолын ордны Их танхимд 17:00 цагт зохион байгуулах гэж байна.
Энэхүү лекцийг Ерөнхий мэс заслын их эмч, Эрүүл-Монгол клубын Тэргүүн, “Хорын ерөндөг” номын зохиогч Х.Бат-Ирээдүй, ХСҮТ-ийн дүрс оношилгооны их эмч, Эрүүл-Монгол клубын Тэргүүлэгч П.Бат-Ирээдүй нар “Монголын улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, тэргүүлэх өвчлөл түүнээс та хэрхэн сэргийлэх”, “Оюутан залуусын амьдралын зөв хэв маяг, хэвшил-Биохэмнэл”, Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд түүнээс гарах гарц зэрэг сэдвийн хүрээнд унших юм.
Тус лекцийн үеэр эм ханган нийлүүлэх байгууллагууд иргэдэд өөрсдийн бүтээгдэхүүний талаарх сурталчилгаа, худалдаа хийх, “Хорын ерөндөг ном”-ын хямдралтай худалдаа явагдах болон урлаг соёлын арга хэмжээ явагдана. Та бүхэн хүрэлцэн ирж өөрсдийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийнэ үү.
PHOTONEWS.MN
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна