МУГТ Н.Төгсцогт мэргэжлийн боксын дөрөвдэх тулаан хийж ялалт байгуулсан билээ. Тэрбээр дөрвөн тулаанаа бүгдийг нь хүнд цохилтоор дуусгасан бөгөөд нийт 7 раунд тоглосон байна.
Мөн түүний чансаа 124-т бичигдэж эхэлсэн ба тэрбээр өөрөө "дэлхийн ранк 124 болчихож, удахгүй 1 болноо" хэмээжээ. Мөн түүнийг "Монгол туургатан" тэмцээнд оролцох байх хэмээн олон дэмжигчид нь хүлээж байгаа гэнэ. Мэргэжлийн бокст 15 тулаанаас илүү тоглолт хийгээгүй бол сонирхогчдын тэмцээнд орж болдог шинэ дүрэм гарсан ба түүнийг тоглохоор болбол тэмцээнд оруулна хэмээн Монголын боксын холбоо мэдэгджээ. Түүнийг Олимпоос дахин амжилт гаргаж медаль хүртэнэ хэмээн олон спорт сонирхогчид итгэж байгаа билээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна