Эмэгтэй репперүүд дундаа хамгийн алдартай нь болох Ники Минажийн ах 12 настай охиныг хүчиндсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан билээ. Тэгвэл дуучин бүсгүй ахынхаа барьцааны мөнгийг төлсөн тухай эх сурвалж мэдээллээ.
Түүний ах Желани Мараж энэ сарын 3-ны өдөр энэ оны 4-11 сар хүртэлх хугацаанд хэд хэдэн удаа 12 настай охиныг хүчиндсэн хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан юм. Гэвч тус өдөр Ники Минаж 100 мянган ам.долларын барьцааны мөнгийг төлж, ахыгаа батлан даалтад гаргасан тухай "Page six” сэтгүүл мэдээлсэн байв. Ники, Желани нар сайн харилцаатай байдаг бөгөөд ахынхаа хуримын ёслолд ч Ники Минаж оролцож байсан гэх.
Түүнчлэн 30 мянган ам.долларын хурмын зардлыг нь төлсөн гэсэн мэдээлэл ч байгаа юм. Реппер бүсгүй ахынхаа хуримын ёслолын үеэр авхуулсан зургаа өөрийн инстаграмм хуудастаа дэлгэж "Ахдаа үнэхээр их хайртай шүү. Таныхаа инээмсэглэсэн царайг харахыг тулд дүү нь юу ч хийхэд бэлэн” хэмээх тайлбарыг зүүж байсан удаатай.
Б.Даваа
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна