Францын ТВ-ийн “Touch pas a mon Sport” гэдэг алдартай шоугаар дэлхийн №1 хөлбөмбөгчин Криштиан Роналдуг марокка боксчин эртэй гей харьцаатай гэдгийг албан ёсоор мэдэгдсэн нь олон нийтийн дунд шуугиан дэгдээжээ. Шоуны хөтлөгч Даниэл Риоло “Криштиан тэр хоёрын харьцааг найз нөхдийн гэхэд дэндүү дотно, Роналду долоо хоногт 2-3 удаа боксчинтой уулзахаар 25 сая долларын онгоцоороо Марокка явж байна, бүр найзынхаа зөвлөсний дагуу хамрынхаа хэвийг засуулах гоо сайхны хагалгаа хийлгэсэн нь энэ зүйлийг батлаад байгаа бус уу” гэжээ.
Роналдугийн амраг эрийг Бадри Хард гэдэг гэнэ. Сэтгүүлчдийн гарт тэр хоёрын арай л дотно гэмээр бүхэл бүтэн цуврал зураг оржээ. “Реал” Мадрид клубын удирдлага түлхүүр тоглогчийнхоо энэ байдалд тун их санаа зовж байгаа аж. Дэлхийн хамгийн алдартай хөлбөмбөгчний араас дэлхийн хамгийн сайхан хүүхнүүд мисс, загвар өмсөгчид гүйдэг. Роналду ч тэднийг бээлий шиг сольдог болсон. Гэхдээ хүсвэл ямар ч сайхан хүүхнийг өвөртөө оруулж чадах ч гэнэт ижил хүйстнээ сонирхоод эхэлсэн нь бөөн шуугиан дэгдээжээ.
PHOTONEWS.MN
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна