“Исламын улс” зэвсэгт бүлэглэл Оросын тагнуул гэж нэрлэсэн эрэгтэйг цаазалж буй бичлэгийг цацаж, ОХУ-ын ерөнхийлөгч болон ард иргэдэд заналхийлжээ. Видео бичлэгт хутга барьсан зандалчин “Та нар эх орондоо тайван байхгүй. Энд хийсэн бүхний чинь хариуг эргүүлэн барина. Хөвгүүдийг чинь хөнөөж, гэр орныг чинь устгана” хэмээжээ.
Өмнө нь “Исламын улс” бүлэглэл Сирид агаарын цохилт хийсний хариуд ОХУ-д цуст халдлага үйлдэнэ хэмээн заналхийлж байв. ОХУ нь өнгөрсөн есдүгээр сараас хойш Сири дэх исламын хэт даврагчдын байршилд агаараас цохилт өгч байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт Оросын байлдааны онгоц Сирийн хойд хэсэгт исламын хэт даврагчдын нефтийн цувааг бөмбөгдөөд буцаж явахдаа Туркийн армийн “дайралтад” өртөн сүйрсэн билээ.
“Исламын улс” Сири, Иракийн газар нутгийн нэлээд хэсгийг эзлэн, исламын халифатыг тунхагласнаас хойш олон орны иргэд хэт даврагчдын бүлэглэлд элсэх болсон юм. “Исламын улс” бүлэглэлд нэгдсэн гадаадын орны иргэдийн дунд оросууд ч бий.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна