Цэцэрлэгийн багш хүний нялх үрийг хүүхэд хооллож байхдаа зодож байгаа камерын бичлэг өчигдөр цахим ертөнцөөр шуугиан тарьж цацагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэрхүү хүүхдийн ааваас энэ талаар утсаар тодрууллаа. Тэрээр Дундговь аймгийн "Оюуны хөгжил" хувийн цэцэрлэгийн тогооч хүүг нь ийнхүү хооллож байхдаа зодож буй бичлэгийг арванхоёрдугаар сарын 1-нд авчээ.
Энэхүү бичлэгийг хүүгийнх нь ангийн багш аравдугаар сарын 19-нд гар утсаараа хийсэн гэнэ. Харин хүүг зодож байгаа хүн бол тухайн цэцэрлэгийн захирлын дүү бөгөөд тогоочоор ажилладаг аж. Ангийн багш нь тогооч эмэгтэй хүүг хооллохдоо зоддогийг мэддэг байсан ч дарамтаас болоод энэхүү бичлэгээ дэлгэж чадахгүй байсан талаар хүүгийн аав хэлж байлаа. Ар гэрийнхэн нь холбогдох байгууллагуудад хандсан учраас тухайн цэцэрлэгийн үйл ажиллагааг өчигдрөөс эхлэн зогсоосон байна. Хүүгийн биеийн байдлын тухайд цэцэрлэгт өгч эхэлснээс хойш, хэд хэдэн удаа тархи нь хөдөлж байсан бөгөөд ууртай, цочмог болсон гэнэ. Уг бичлэгийг хийх үед хүү 10 сартай байсан талаар аав нь ярьсан юм.
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газарт “Оюуны хөгжил” хүүхдийн цэцэрлэгийн багшийн ёс зүйтэй холбоотой гомдлыг ар гэрийнхэн нь гарган үүний дагуу тэд хууль хяналтын байгууллагатай хамтран холбогдох шалгалтыг хийж байгаа аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна