Ким Кардашьяны ширүүн өрсөлдөгч болох Пэрис Хилтон алдартай армян бүсгүйн амжилтыг давтахыг оролдсон ч ердөө л түүнтэй харьцуулагдсан гэнэ шүү. Хилтон бүсгүй 34 насандаа дажгүйлэг харагдаж байгаа гэдгээ харуулахыг хичээв. Тэрбээр Paper сэтгүүлд зориулж зургаа авахуулжээ. Яг нэг жилийн өмнө уг сэтгүүлийн хуудаснаа Кардашьяны нүцгэн гэрэл зургууд тавигдсан билээ. Тэгэхэд Кимын гартаа лонх оргилуун дарс барьсан нүцгэн гэрэл зургууд жинхэнэ шуугиан дэгдээсэн юм.
Энэ удаа Хилтон сэтгүүлийн хавтсыг чимэглэхээр нүцгэлсэн ч Кимээс ялгаатай нь биеийнхээ арын хэсгийг харуулжээ. Тиймээс хүмүүс түүний нуруу болон өгзгийг харах боломжтой аж. Бусад гэрэл зургууд дээр Пэрис арай даруухан байдалтай харагдах ч тослосон үс, нүд болон урууландаа анхаарал хандуулж буй нь Кардашьяныг санагдуулав. Алдартнуудын дайсагнал 2007 онд эхэлсэн билээ. Тэгэхэд Пэрис нэгэн ярилцлагадаа “Би Кимынх шиг ийм бөгстэй болмооргүй байна. Дэндүү балиар том өгзөг” гэж хэлжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна