Ука өнөөдөр шинэ цомгийн баяраа хийнэ


“Кива” хамтлагйн ахлагч, дуучин Ука өнөөдөр бие даасан хоёр дахь цомгийн баяраа хийнэ. Тэрээр “11/06” цомгийнхоо  “Album Release Party”-г өнөөдөр 20:00 цагт “Marquee 27 club”-д фенүүдийнхээ хамт зохион байгуулах гэж байна.

 

Ука энэ үдэш бие даасан анхны цомог болох болох “I am in Love” цомгийн уран бүтээл болон шинэ цомгийн дуунуудаас гадна хамтарсан уран бүтээлүүд дуулах гэнэ.

 

“11/06 New album release party”-нд “Киви” хамтлаг, дуучин Наагий, хөгжмийн зохиолч Оки,  
“Хар сарнай” хамтлагийн Амараа нар оролцох болно.