“Киви” хамтлагийн дуучин Ука шинэ цомгоо танилцуулсан билээ. Энэ үеэр тэрбээр ээж болсныхоо дараа хэвийн жиндээ орсон нууцаа хуваалцсан юм. Тодруулбал, тэрбээр “Хүүхдээ хөхөөрөө хооллож байсан, өөрөөрөө төрсөн. Бас жирэмсэн байхдаа дэглэмээ яс сайн барьж, ийм ч юм идмээр байна тийм ч юм идмээр байна гэж өөрийгөө сул тавиагүй. Төрснийхөө дараа дасгалаа хийж, хоолны дэглэмээ давхар барьсан.
Хоолны дэглэмийн тухайд гурил, сүү хоёр хүний биед шууд сахар болж задардаг болохыг мэдэж авсан. Ийм бүтээгдэхүүн их идсэн ээж хүүхдээ хөхөөрөө хооллохдоо диатезтай болгочихдог. Тиймээс би гурил, сүүнийхээ хэрэглээг хязгаарлаж, өөрийн жингээ маш хурдан эргүүлэн олж авсан.
Мэдээж эрүүл, зөв хооллолтоо орхиж болохгүй. Мөн дасгал хөдөлгөөнөө хийх хэрэгтэй. Гэхдээ дасгал хийхдээ ядартлаа хийж болохгүй, би жаахан ядарсан. Одоогоор идэвхтэй дасгалаа түр зогсоосон ч өглөө босоод хүүхэдтэйгээ хамт байхдаа дасгалаа хийж байгаа. Жирэмсэн байхад хамар, чих томрохоос эхлээд таргалдаг ч хэрвээ хүсвэл маш хурдан жингээ хаях боломжтой юм билээ” гэсэн юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна