МУГЖ Х.Болормаагийн нөхөр Аранзай хүн амины хэрэгт сэжиглэгдлээ


МУГЖ, дуучин Х.Болормаагийн нөхөр Аранзай буюу Б.Бат-Эрдэнэ хүн амьны хэрэгт сэжиглэгдэн өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн мөрдөнд саатуулагдсан сурагтай. 
Тэрбээр хоёр найзын хамт анд явж байгаад буу алдан нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэгт сэжиглэгдсэн гэж эх сурвалж өгүүлж байна. Чухам хэн нь буу алдаж, нэгнийхээ амийг хөнөөснийг тогтоохоор өдгөө хуулийн байгууллага ажиллаж байгаа аж. 
Б.Бат-Эрдэнэ буюу Аранзайгийн хувьд дунд үеийн хөгжмийн чадварлаг зохиолчдыг нэг. Хөгжмийн зохиолчоос гадна продюссерээр ажилладаг тэрбээр гэргийнхээ хэд хэдэн дууны аяыг зохиосон. Юутай ч Монголын урлагийн нэгэн сайхан гэр бүлд муу зүйл бүү тохиогоосой гэж залбирах л үлдэв бололтой.