Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл хэлэлцүүлэгт оролцогчдод хандаж үг хэлсэн. Тэрбээр “Тосон бумбын нурууг хамгаалж чадаагүйгээс хайран залуу амиа алдлаа”хэмээн нулимс дуслуулж байлаа. Тиймээс цаашид тус газрыг улсын тусгай хамгаалалтад авахад бие сэтгэлээ зориулна хэмээсэн юм.
Тосон бумбын нурууг хамгаалж чадаагүйгээс хайран залуу амиа алдлаа”хэмээн нулимс дуслуулж байлаа
Дашрамд дурдахад Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосонбумбын нуруу орчимд ирвэс хамгаалах ажил эрхэлж байсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл гэх залуу харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэрбээр хотод гэртээ машинаа тавина хэмээн гарсан залуу гурав хоногийн дараа Хөвсгөл далайгаас живсэн байдалтай олдсон нь олон хүний анхаарлыг татаж байна.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, ЕТГ, БОЯ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн ажлын алба, Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ, тус сумын Тост багийн малчдид, Ирвэс хамгаалах сангийн төлөөлөл оролцож санал бодлоо солилцохын зэрэгцээ цаашид авах арга хэмжээний талаар хамтдаа хэлэлцлээ.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна