2014 онд Макаод болсон Азийн спорт покерын тэмцээний Гранпри цомын эзэн болсон Б.Буянжаргал хожлынхоо мөнгөнийхөө тодорхой хувийг дэлгэцийн шинэ бүтээлд зориулжээ. Тэрээр залуу уран бүтээлчдийг дэмжин хамтран ажиллах үүднээс танил дүүгийн найз нарт ийнхүү хамтран “Хүсэл” киног ивээн тэтгэсэн байна. Маргааш нээлтээ хийх “Хүсэл” киноны ерөнхий найруулагчаар Г.Эрхэмбүрэн ажилласан бөгөөд гол дүрд залуу жүжигчин Г.Алтандуулга, Т.Нямдорж, Б.Болорчулуун, М.Наранмөнх, хөтлөгч Э.Уянга нар тогложээ. Мөн ардын жүжигчин С.Сарантуяа, МУСТА Ц.Төмөрхуяг, Б.Тамир зэрэг чадварлаг уран бүтээлчид оролцон тоглосон байна.
Азийн покерын аварга Б.Буянжаргалд энэхүү киноны зохиол нь илүүтэй таалагдсан бөгөөд залууст эерэг хандлага түгээхээр залуу уран бүтээлчдийг ивээн тэтгэн ажиллажээ.
Б.Буянжаргал Азийн спорт покерын тэмцээний Гранпри цомын шагналын мөнгөнөөсөө тодорхой хувийг хүмүүнлэгийн үйлст зориулна хэмээн амлаж байсан бөгөөд тэрээр Улиастайд байдаг олны танил Тамара эмээд туслан орон гэргүй хүмүүст зориулан байр барьж өгсөн гэнэ. Тэрхүү байр нь амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх заал, гал тогоо, хурлын танхимаас бүрддэг аж. Тэрээр одоо ч Тамара эмээтэй байнгын харилцаатай байдаг гэнэ.
Харин энэ удаад залуус руу чиглэсэн зүйлд хөрөнгө оруулахаар шийдсэн нь “Хүсэл” кино болон мэндэлж байгаа аж.
“Хүсэл” уран сайхны кино ирэх сарын 4-нөөс бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна