Сексийн төлөө турна


Хятадын Сычуань мужийн нэгэн гэр бүлийн хос илүүдэл жингээсээ хагацах мэс ажилбар хийлгэхийн тулд 2700 км замыг туулжээ. Линь Юэ, түүний эхнэр Ден Ян нар бэлгийн амьдралтай болж, хүүхэд гаргахын тулд илүүдэл жингээ хаяхаар шийдсэн аж. 
 

 

Тэдний жин хамтдаа 394 кг байсан гэнэ. 30 настай хосын хуримын ёслолд зориулж тусгай захиалгаар хувцас оёсон байдаг. Дэлгүүрт байсан хувцас тэдэнд багаджээ. 
Хятадын хамгийн тарган эмэгтэй болох Киан Киан хагас тонн жинтэй байгаад ходоодоо тайруулснаар илүүдэл жингээсээ ангижирсан явдал тэдэнд урам зориг өгчээ. Эцэг, эх болохыг хүссэн хос энэ алхамыг хийхээр шийдсэн байна.