Их Британийн нэгэн дунд сургуулийн захирал сурагчийнхаа шалдан зургуудын ачаар алдаршчээ. Энэ шуугиан тарьсан хэрэг Английн Севенокс хотын дунд сургуульд долоон жилийн тэртээ гарсан байна. Тэр үед тус сургуулийн 55 настай захирал Уильям Уиллок 16 настай сурагчийнхаа гоо үзэсгэлэнг бишрээд муужирч унах дөхсөн гэдэг. Захирал эр шавийгаа нүцгэн гэрэл зургуудаа өөрт нь явуул гэж ятгасан аж. Тухайн үед 16 настай байсан сурагч охин өөрийнхөө гэрэл зургийг янз бүрээр аваад захирал руугаа илгээж байсан гэнэ.
Бүсгүй 23 насыг зооглоод шалиг захирлыгаа садар самуунд уруу татсан хэмээн шүүхэд өгөхөөр шийджээ. Бүсгүй захирал нь энэ үйлдлээрээ түүний сэтгэцэд гүн гүнзгий хор уршиг учруулсан гэж мэдүүлэв. Цагдаагийн ажилтнууд захирлыг саатуулах үеэрээ түүний гар утаснаас шалдан шавийнх нь гэрэл зургуудыг илрүүлсэн байна. Захирал эрийг халсан бөгөөд нийгэмд тустай хөдөлмөр гурван жил эрхлэх шийтгэл ногдуулжээ.
Харин бүсгүй сэтгэл санааны хохирлын нөхөн төлбөрт 25 мянган фунт стерлинг авсан аж.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна