Киви хамтлаг ам барьж “хачир” болсон гэв үү


"Авъяаслаг Монголчууд" шоуны хагас шигшээ шалгаруулалтын 3 дугаар хэсэг болж, "Эгшиглэнт чимээ" хамтлаг, бүжигчин Б.Тэмүүлэн, М.Халиун нар эцсийн шатны шалгаруулалтад оролцох эрхийн эзэд болсон.

Тэгвэл "Авъяаслаг Монголчууд" шоуны тайзан дээрээс мэндчилсэн "Киви" хамтлагийнхан илт ам барьж, "амьдаараа" авъяасаа үзүүлсэн оролцогчдын дэргэд онигоо болсныг цахим орчинд шүүмжлэгчид олон байна.

Ямар сайндаа л "Киви"-гийнхийг хоёр хөтлөгч нь шоуны дундуурх амтлаг десерт хэмээн цоллож, доош нь хийж байх вэ дээ. Нээрээ л 10 гаруй жил тайзан дээр дуулж байгаа "Киви"-ийнхэн оролцогчдын дэргэд десерт л байлаа даа.

Л.МИШЭЭЛ

PHOTONEWS.MN