Э.Болор-Уянга “Шилмэл загвар”-ын пальтогоор гоёжээ


Эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалд зориулж “Дурсъя, дуулъя” нэртэй цомог гаргаж байсан дуучин Э.Болор-Уянга сүүлийн үед томоохон шоу тоглолт, арга хэмжээнд оролцох нь ихэссэн. Олноо хүндлэгдсэн эрхэм дуучны “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” хэмээх дөрвөн дууг уг цомогтоо оруулсан тэрбээр  Д.Эрдэнэцэцэг агсны найз нөхдөд дурсгал болгон бэлэглэхээр 500 хувь хэвлүүлж байсан юм.

 

Үүндээ урамшсан дуучин Э.Болор-Уянга дан хуучны дуунуудаас гадна өөрийн гэсэн уран бүтээлтэй болохын тулд шинэ дууны эрэлд гарч хөгжмийн зохиолч, яруу найрагчидтай ихэд сүжрэх болсон сурагтай.

 

Тэгвэл дуучин бүсгүй саяхан болсон “Гоёл-2016” наадмын загварын долоо хоногийн сонирхон үзэж байхтай нь таарлаа. Тэрээр “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнеруудын загварт дурладаг нэгэн бөгөөд энэ өдрийн гоёлоо ч “Шилмэл загвар”-аас зэхсэн гэнэ.