Жанна одоо ч од


25-р суваг телевизийн "Making the band” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан анхны хамтлаг бол охидын “Anemone” хамтлагийн гишүүд өдгөө нам жимхэн өөр өөрсдийн амьдралын мөрийг хөөн урлагаас холдсон билээ. Тэгвэл тус хамтлагийн хамгийн чадварлаг хоолойтой гэгддэг дуучин Я.Баяржаргал буюу Жанна саяхан “Улаанбаатар палас”-т манай гэрэл зурагчны дуранд өртсөн юм.

 

Тэрээр нэгэн залуутай их л дотно ярилцан алхаж байснаа гэрэл зургийн камер харуутаа нүүрээ даран зугтах нь холгүй яваад өгөв. Магадгүй олны танил байх нь түүнд амаргүй байгаа бололтой. Жанна одоо ч нүүрээ бусдаас нууцлах од.