Ямар ч байсан дуурийн урлагт хөл тавина. Гэхдээ яг хэзээ гэдэг нь тодорхой бус байна... хэмээн ярьж байсан дуучин Төмөрийн Батсайхны хүсэл мөрөөдөл биелэхэд хэдхэн хоног үлдлээ.
Миний... Сонгодог тоглолтондоо дуучин олон улсын уралдаанд тенор хоолойтнууд дуулж хүч чадлаа үздэг алдартай дуурийн аринуудыг сонгон дуулах гэж байна. Дж Пуччини Тоска дуурийн Каварадоссийн ари, Турандот дуурийн Калафийн ари,Дж Верди Риголетто дуурийн Герцогийн дуу, Дж Пуччини Богем дуурийн Рудольфийн ари мөн Монголын алдартай дуурь болох Б.Дамдинсүрэн Жаргалын зам дуурийн Чулуунбатын ари тэр үдэш дуучин Батсайхны хоолойгоор эгшилэх болно.
МУГЖ, дэд профессор О.Ичинхорлоо багш нь Тэр үдэш хөгжмийн дуугаралт, гэрэл гэгээ, шавийнхаа дуу хоолойг хүртэл чихэндээ сонсоод, мэдрээд баярласандаа миний нүдний нулимс гарах гээд байна гэж баярласан сэтгэгдлээ хуваалцаж байна. Би олон сайхан ачит багш нарынхаа болон өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх гэж байгаадаа баяртай байна гэж шавь нь даруухан хэлж байна.
12.03-нд УДБЭТ-ын тайзнаа хүсэл мөрөөдлөөр хөглөгдсөн Миний...Сонгодог тоглолтонд үзэгч ТА бүхнийг урьж байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна