Сүүлийн үед гей скандалд нэрвэгдээд байгаа нэрт жүжигчин эрхэм маань хувийн онгоцныхоо нисгэгч эртэй амрагладаг байсан талаарх мэдээлэл цацагдаад эхэллээ. 80-аад онд жүжигчин Жоныг Дуг ГОТТЕРБОТОЙ сексийн харьцаанд ордог байсан тэр нь өдгөө 60 настай, Санта-Барбарад хувийн авиа компанитай хэмээн “National Enquirer” бичиж байна. Энэ дуулианыг жүжигчний экс нарийн бичгийн даргын мэдээлэлд үндэслэжээ. Дуг нь Жонтой хамт зургаан жил ажиллажээ. Харин нарийн бичиг Жоан Эдвардс нь 1978-1994 оны хооронд хамтран ажилласан гэнэ. Иймээс тэдний ижил хүйст харьцааг маш сайн мэдэх талаараа дурьдсан байна. Тэр нэгэн фактыг дэлгэжээ:...Нисгэгч эрийн экс амраг нь болох Роберт Бритц гэх эр ч гэсэн Жоны сексийн гаж донг баталсан гэжээ. Дуг надад эхнээсээ л Жонтой амрагладаг гэж хэлсэн. Тэгээд л бид харьцаандаа цэг тавьсан юм гэж Роберт ам алдаж байжээ. Түүнчлэн нисгэгч эр Бритцэд нэгэн бичлэг үзүүлж Жонтой цагийг хэрхэн зугаатай өнгөрүүлж байгаагаа гайхуулсан гэнэ. Мөн боссоо дагуулан гейчүүдэд зориулсан секс-шопоор хэсэх дуртай байсан, өөрт нь Жон маш их мөнгөн гонорар өгдөг гэдгээ Готтербо Робертод ярьсан аж. Ийм маягаар Жон, Дуг хоёр таван жилийн турш амрагийн харьцаатай байжээ. Гэхдээ Дугийн хувьд Жонтой унтах дургүй байсан юм билээ. Яагаад гэхээр тэр хэт үсэрхэг, тэгээд эвгүй үнэртэй гэсэн. Тэгээд сүүлдээ Жоноос залхаж өөрөө зугатахад хүрсэн гэдгээ надаас нуугаагүй хэмээн Бритц гэгч ярьжээ... “National Enquirer”-т бичсэнээр Траволта тухайн үедээ өөрийн секс хандлагыг нууцлах бас нэр хүндээ аврахын тулд дөнгөж 16-тай байсан жүжигчин Брук Шилдстэй оддын гэх пиар-роман үүсгэж байжээ.
Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна
Багш, эмч нарын цалингийн хэлэлцээрт яаралтай өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар нарт даалгалаа
Чингэлтэй дүүргийн 149 дүгээр сургууль нүүрс түлдэггүй, ногоон сургууль боллоо
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
Гурван настай дагавар хүүгээ хүчиндэхийг завдсан эрэгтэйд бүх насаар нь хорих ял оноолоо
Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Хилийн боомтуудын 2026 оны 11 дүгээр сард ажиллах цагийн хуваарь