Аймгийн Засаг даргын санаачилсан “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөр Хэнтий аймагт 3 жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж, 1049 иргэнийг архины хамаарлаас татгалзуулаад байна.
Чингис хотноо өнөөдөр “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн 3 жилийн хэрэгжилтийг тайлагнах “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ. Тус арга хэмжээний нээлтэнд аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, ИТХ-ын дарга С.Пүрэвжав, Засаг даргын орлогч Г.Ганхуяг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ө.Цогбадрах, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн Ерөнхийлөгч, МУСГЗ Б.Галаарид, Монголын Сайтын Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Мөнхбаатар, аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа П.Оростогоо, ДЗМОУБ-ын ХНХХ-ийн багийн ахлагч Э.Цэцэгсайхан тэргүүтэй аймгийн удирдлага, зочид төлөөлөгчид оролцлоо.
Түүнчлэн “Эр зориг, итгэл найдвар, аз жаргал” уриан дор зохион байгуулж буй “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд” нэгдсэн арга хэмжээнд 18 сум, 4 тосгоны удирдлагууд, “Архигүй-Хэнтийчүүд” хөтөлбөрийн хүрээнд архины хамаарлаас татгалзсан иргэдийн төлөөлөл нийлсэн 300 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирснээс гадна Чингис хотын төрийн болон ТББ-уудын удирдлага, албан хаагчид оролцож байна.
Аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар чуулганы нээлтийн үйл ажиллагаанд зориулж хэлсэн үгэндээ “Амьдрал хэмээх эгэл бус ертөнцөд алдаж эндэхийн аль нь чта бидэнд тохиолдож болох юм. Харин гагцхүү гаргасан алдаагаа засах итгэлийг бусаддаа өгч байх нь чухал” хэмээн дурдсан юм.
Нээлтийн үйл ажиллагааны дараа сумдаас ирсэн багуудын дунд марафон гүйлтийн тэмцээн болж, 35-н тамирчин хурд хүчээ сорин өрсөлдлөө. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү нэгдсэн арга хэмжээний хүрээнд соёл урлаг, спортын олон арга хэмжээнүүдийг зохион байгуулах бөгөөд 12 сарын 2-ны өдрийн үйл ажиллагаа “Өөдрөг амьдралд тэмүүлсэн он жилүүд чуулгаар үргэлжлэх ажээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна