Дэлхийн 25 орны хэлээр ярьж бичих чадвартай хэмээдэг Б.Арго багш Монголд анхлан гадаад хэлний сургалтын төв байгуулан, олон төрлийн ном товхимол гаргасан бөгөөд шавь нарынх нь тоо ч хэдийнэ алдагдсан.
Өөрийн үзэл бодлоо ний нуугүй дэлгэж, өнөө цагт тулгамдсан томоохон асуудлуудад ямар байр суурьтай байгаагаа төвөггүйхэн илэрхийлчихдэг түүнийг шоолох хүмүүс ч цөөнгүй байлаа. Ялангуяа хошин урлагийнхан элдэв янзаар дуурайн элэглэж, энд тэндгүй тоглолт хийж явсан нь ч үнэн.
Гэтэл эл эрхэм сүүлийн жилүүдэд амьдралын төлөө хэрхэн тэмцэж, хүндээр өвдсөн ч түүнийгээ бусдад мэдэгдүүлэхгүй гэхдээ шүд зуун тэсвэрлэж явсныг хэн ч мэдээгүй. Бусдын доог тохуу хийсэн элдэв үгсийг сонсч, хошин шогийн жүжигчдийн “гол дүр” болж буйгаа хараад сэтгэл нь ямар их шаналж гомдсоныг хэлэхэд бэрх. Гэвч сахарын өвчин нь хүндэрч нэг хөлөө тайруулахад хүрсэн Б.Арго багш суга таягтай явж буй боловч ямар ч үед зорилгоосоо буцаагүй энэ эрхэм дуучин болж анхны клипээ хүртэл гаргаад амжжээ.
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/Jc5ZgfD8nco" frameborder="0" allowfullscreen></iframe>
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна