Аделийн “халуухан” бие хамгаалагч

Admin
22 цаг 36 минутын өмнө

Шинэ уран бүтээлээрээ шуугиан тариад байгаа дуучин Аделийн “25” цомог долоо хоногт  гурван сая хувь борлогдож, дээд амжилт тогтоогоод байгаа.

 

Гэвч энэ бол түүний шинэхэн бас халуухан бие хамгаалагчийн хажууд гойд анхаарал татах зүйл биш гэнэ.

Дуучин бүсгүй шинэ бие хамгаалагчтай болсон ба түүний Голланд царайлаг хамгаалагч хүүхнүүдийн харцыг булаагаад байна.

 

Ван дер Вийн өмнө нь Лэйди Гага болон Игги Азалеагийн бие хамгаалагч хийдэг байсан аж.

Мөн Лэйди Гагагийн нэгэн дуунд робот хоолойн дууг дуулсан байдаг юм.

 

Аделийн өмнөх бие хамгаалагчаас эрс өөр Голланд эр 2005 онд Mr.Europe титмийг хүртэж байсан бодибилдингийн тамирчин юм.

 

Ямартай ч тэрбээр бүсгүйчүүдийн дунд Аделиэс ч илүү нэр хүндтэй байдаг гэнэ.