Ричард Гир хуримын товоо зарлалаа

Admin
22 цаг 56 минутын өмнө

Холливуудын нэрт жүжигчин Ричард Гир ирэх оны дундуур хуримаа хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас өөрөөсөө 34 насаар дүү Алехандра Сильва гэх бүсгүйтэй болзох болсон юм.

 

Тэд Лос Анжелес хотноо хамт амьдардаг бөгөөд хэдхэн хоногийн өмнө жүжигчин эр найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. Мөн талархалын баяраар жүжигчин эр найз бүсгүйнхээ гэр бүлийнхэнтэй танилцжээ.

 

Ричард Гир инстаграмдаа “Би Эйфелийн цамхагийн өмнө гэрлэх болно” гэж бичсэн байна.

 

Өнгөрсөн 2013 онд Гир эхнэр Кэри Лоуэллээс тусдаа амьдрах болсон юм. Кэри сэтгэл санааны хохирол хэмээн нөхрөөсөө 100 сая ам.доллар нэхэмжилж, шүүхэд хандсан билээ. Өнөөдрийг хүртэл шүүх хурал эцэслээгүй байгаа юм.