Сони: “Миний ах атаман”, “Хар сувдны нууц”,”Том толгойтны романс”,”Аз жаргалын шок” гээд нэгэн үеийн хэсэг залуус үнэндээ орчин цагийн кино урлагийн тодхон төлөөлөл болон гялалзаж байна.
Ёстой л нэг чадаж байгаа юманд арга байхгүй гэсэн шиг л хийсэн кино бүр нь амжилт дагуулсаар.Энэ хүчирхэг багийн шинэ үе болох уран бүтээлч залуус “Хүсэл” нэртэй бас нэгэн киногоо үзэгчдийн шүүлтүүрт тавихад бэлэн болжээ.Энэхүү киноны ерөнхий найруулагчаар Г.Эрхэмбүрэн ажилласан.Гол дүрд залуу жүжигчин Г.Алтандуулга,Т.Нямдорж,Б.Болорчулуун,М.Наранмөнх,хөтлөгч Э.Уянга нар тогложээ.
Түүнчлэн Ардын жүжигчин С.Сарантуяа,СТА жүжигчин Ц.Төмөрхуяг,Б.Тамир зэрэг чадварлаг уран бүтээлчид оролцон тоглосон байна. Гэгээн хайр,хүсэл мөрөөдөл,бас хөнгөхөн инээд.Яг л өнөөгийн нийгэмд тохирсон кино.Тэр дундаа шинэ оны өмнөхөн хүслээ бодож зорьж очин үзэх киноны нэг санагдана.”Хүсэл “ УСК ирэх сарын 4-с бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.Хүслээ биелүүлье гэвэл Хүсэлийг үзэх хэрэгтэй болох нь дээ залуусаа.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна