Монголын хамгийн чадварлаг хувцас дизайнеруудын нэг Азийн шилдэг дизайнер Д.Отгонжаргал зөвхөн тусгай үйлчлүүлэгчдийн захиалгаар цор ганц гоёлын даашинзыг бүтээдэг хувцас загварын хамгийн дээд чиглэл болох “Hаute Couture” чиглэлээр бүтээлээ урладаг билээ.
Түүний дахин давтагдашгүй тансаг загваруудыг жил дараалан хүлээдэг хэрэглэгч, үйлчлүүлэгчид төдийгүй тансаг, гоёмсог бүтээлийг таалдаг эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан шинэ жилийн, гоёлын хосгүй даашинзны загваруудаа “O Couture-2016 High fashion show”-гаар толилуулах гэж байна.
Мөн саяхан дизайнер Д.Отгонжаргалын урласан даашинзаар гоёсон мисс А.Баярцэцэг эх орноо төлөөлөн Австрийн Вена хотод болж байгаа “Miss Earth” тэмцээнд 95 орны бүсгүйчүүдээс хамгийн шилдэг “Үдшийн гоёлын даашинз”-тай миссээр шалгарсныг дуулгахад таатай байна.
“O Couture – 2016 High fashion show”-ны ерөнхий зохион байгуулагчаар “O Couture Fashion Salon”, Глобал Маркетинг Медиа Групп , Монголын загвар урлагийн холбоо болон Монгол HD TV, Porsche мөн арга хэмжээг тансаг болор гэрлийн бүрхүүлээр чимэх “SooLight”, Данийн үнэт эдлэлийн “Dyrberg/kern” брэнд, “Quintessentially Mongolia” болон “The diamond house” үзэсгэлэн гарган хамтран ажиллаж байна.
Энэ үдэш сонгодог дуурийн дуучин Уянга, этник хөгжмийн Behi хамтлаг, дуучин Наагий, Агиймаа, Болор-Уянга болон “VR” хамтлаг зэрэг уран бүтээлчид арга хэмжээнд ирсэн зочиддоо хүндэтгэл үзүүлэн уран бүтээлээ толилуулах бөгөөд улаан дарс, амтат зууш болон сонирхолтой хөтөлбөр бүхий хүлээн авалтанд оролцож мартагдашгүй тансаг нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлэх юм.
Шинэ жилийн үдэш эрхэмсэг бүсгүй та өөрийн эрхэм дээд үнэ цэнэ, хосгүй үзэсгэлэнт төрхийг тань илэрхийлэх тансаг, цор ганц гоёлын даашинзаар гоёхыг хүсвэл “O Couture – 2016 High fashion show”-нд хүрэлцэн ирэхийг хүндэтгэлтэйгээр урьж байна. Тасалбарын тоо хязгаартай тул та амжиж захиалаарай.
Тасалбар худалдаалах цэгүүд:
- Ноён зууч 1900-1950 /үнэгүй хүргэлт/
- Zaisan Square-ын 1 давхарт Diamond House
- Continental Hotel 2 давхарт
- Зайсан Оргил шилтгээн, Loriblu Shop
- Corporate Convention Centre, O Couture–2016 High fashion show дээр /2015.12.03нд 11-20 цаг/
Тасалбарын үнэ: 70, 100 мянган төгрөг аж.
Аfter party: “MINT club”-т болох нь ээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг фейсбүүк дэх "O" Couture high fashion show 2016 хуудсаар дамжуулан аваарай.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна