Японы сүмо бөхийн их аварга, мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми өнгөрсөн баасан гарагт 62 насандаа таалал төгсжээ. Тэрээр 2002-2008 онд, мөн 2012 оноос өдийг хүртэл мэргэжлийн сүмо бөхийн холбооны ернхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд мэргэжлийн сүмод 18 жил барилдаж, Эзэн хааны цомыг 24 удаа хүртсэн байна.
Тэгвэл Асашёорюү Дагвадорж энэ тухай өөрийн Facebook хуудсаар дамжуулан эмгэнэлээ илэрхийлж "Мэргэжлийн сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Китаноүми таалал төгссөн байна! Сайхан хүн, сайхан сэтгэлтэй, хүүхэд шиг зантай, үргэлж намайг дэмжиж байсан юмсан! "Ёкозүнэ хүн ёкозүнагаа ойлгоно оо, Шёорюү!” гээд мөр алгадан "За ганц барьчих” гээд хундага тулгаж байсан хүнийг ийм амархан баяртай гэхийг мэдсэнгүй! Таны суу алдар үеийн үед дурсагдах болно! Мэйжи, Ясүкүнигийн ариун бурхад таны сүнсийг тэнгэрийн оронд замчлах байх аа! Та минь амгалан тайван нойрс доо! Дүү аваргаас чинь энэхүү гашуудлын хэдэн үгийг нулимс дуслуулан тэрлэж сууна аа! Ум сайн амгалан болтугай!” гэсэн байна.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна