Лос Анжелес Лэйкерс багийн супер од Коби Брайнт ҮСХ – ны 2015 – 2016 оны улирлыг дуусгаад зодог тайлахаа мэдэгдлээ. Тэрээр зодог тайлах мэдэгдлээ “Сагсанбөмбөг танаа” хэмээх шүлгээр илэрхийлсэн байна.
Түүний хэсгээс хүргэвэл: “Та 6 настай бяцхан хүүд Лэйкерст тоглох мөрөөдлийг нь өгсөн, би үүнд тань үргэлж талархах болно. Гэхдээ үүнээс илүү удаан хугацаагаар таньтай хамт байж чадахгүй нь харамсалтай. Энэ улирал миний хувьд надад үлдсэн бүхнээ харуулах сүүлчийн улирал байх болно.
Зүрх минь хүчтэй цохилтыг мэдэрч, оюун санаа минь хүнд хэцүү бэрхшээлийг даван туулж чадах хэдий ч бие минь цаашид үргэлжлүүлж чадахгүй, цаг нь болсон гэдгийг хэлж байна.” Коби Брайнт Лэйкер байх хугацаандаа 17 удаа бүх оддын тоглолтонд сонгогдож, 1 удаа улирлын үнэ цэнэтэй тоглогчийг хүртэж, 2 удаа Олимпийн алтан медал, 5 удаа ҮСХ – ны аваргын бөгжийг хүртсэн билээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна