Уран бүтээлээрээ холбогдож дэр нэгтгэсэн хосуудын нэг бол Тэмка, Нарансолонго нар билээ. Х-түц хамтлагт хамтран зүтгэж байх үедээ нэгнээ олж урлагаар холбогдсон олны танил гэр бүлийн тоог нэгээр нэмсэн. Энэ хамтлагаас тэдний амьдрал, уран бүтээлийн гараа эхтэй гэгддэг ба тэр нь ч үнэн.
Харин жүжигчин Төтөтэй хамтран залуусын эрч хүчийг мэдрүүлсэн “Эмоци” продакшн байгуулж төрөлх хамтлагаасаа өрх тусгаарласан. Г.Нарансолонго 1980 онд, С.Тэмүүжин 1985 онд төрсөн. Насны зөрүүтэй хайр дурлалын түүх адармаатай эхэлж, олон хүний эсэргүүцэлтэй тулгарч байсан ч өдгөө тэд хоёр хүүхдийн аав, ээж болцгоогоод буй.
Тэгвэл авъяаслаг хөдөлмөрч хосууд маань цахим ертөнцөд өөрсдийн шартсан зургаа хийж "шараа тайлав" хэмээн бичжээ. Залуу хосуудын хувьд их ажлын хажуугаар алжаал ядаргаа, стрессээ тайлж, найзуудынхаа хамт нэгэн үдшийг бут авсан бололтой. Тэрээр хамгийн сүүлд хамтдаа Боловсрол суваг телевизийн "Их хотын залуус" инээдмийн олон ангит кинонд тоглосон юм.
Л.МИШЭЭЛ
PHOTONEWS.MN
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна