Тайландын Бангкок хотноо өчигдөр болж өндөрлөсөн бодибилдинг, фитнессийн Дэлхийн аварга шалгаруулах 7 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн атлетик физикүе ангилалд Г.Угалзцэцэг алтан медаль хүртэж, дэлхийн аварга гэсэн нэр хүндийн эзэн боллоо.
Мөн энэхүү тэмцээнээс Г.Гансаруул хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн мастер бодибилдингийн/40-49 нас/ ангилалд Л.Баянхүү мөнгөн медаль хүртлээ.
Түүнчлэн эмэгтэй модель бие бялдар 55 кг-ын ангилалд Ч.Мянганбилэг шагналт IV байр эзлэв.
Энэ удаагийн ДАШТ-д Монгол улсаа төлөөлөн 16 тамирчин, 4 албаны хүний бүрэлдэхүүнтэй оролцож, дэлхийн аварга, мөнгө, хүрэл медаль, IV байр тус бүр нэгийг хүртэж, түүхэн амжилт үзүүллээ.
7 дахь удаагийн бодибилдинг, фитнессийн ДАШТ энэ сарын 24-30-ны хооронд Тайландын Бангкок хотноо болсон юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна