Манай улсад мөнгө олох зорилгоор биеэ үнэлэх, бусдын биеийг хүчээр үнэлүүлэхэд татан оролцуулах, зохион байгуулах, орон байраар хангах зэргийг хуулийн дагуу хатуу хориглодог. Тэр ч утгаараа хууль хяналтын байгууллагынхан биеэ үнэлэгчидтэй сүүлийн 20 гаруй жил тэмцэж буй юм. Харамсалтай нь биеэ үнэлэгчид болоод тэднийг орогнуулагч зочид буудлууд болоод саун, массажны газрууд жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Нийгэм хөгжиж, хууль чангарахын хэрээр энэхүү хууль бус бизнесийн арга ч улам нарийссаар буй юм.
Тэгвэл цагдаагийн байгууллагад биеэ үнэлж байгаа охидын тухай хэд хэдэн мэдээлэл ирсэн байна. Тодруулбал, “Сувд” халуун усны газарт бусдын биеийг үнэлүүлээд байна” гэсэн мэдээлэлийн дагуу цагдаа нар шалгахад 41 настай эмэгтэй Б нь 31 настай эмэгтэй Э, 24 настай эмэгтэй Б нарын биеийг үнэлүүлж байсныг илрүүлсэн байна. Мөн “Натур” худалдааны төвийн зүүн талын “НоteI” зочид буудлын хонгилд 27 настай эмэгтэй М нь массаж хийдэг нэрээр биеэ үнэлж байжээ.
Түүнчлэн “Амрах агшин” сауны газарт 20 настай эмэгтэй М, 29 настай эмэгтэй Т нар биеэ үнэлж байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Ариун хөдөлмөрөөрөө мөнгө олох боломжтой ид залуу насаа ийн бузарлаж бэлэн мөнгө олох хүсэлтэй залхуу охид олширсоор л…
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна