Хойд Солонгосын өршөөлгүй лидерийн ээлжит тушаалыг ойролцоогоор “Бүгд үсээ засуул!” гэж ойлгож болно. Одоо БНАСАУ-д урт үстэй байхыг хориглож байна гэсэн үг юм.
Жилийн өмнө Хойд Солонгосын засаг нь Ким Чен Ун шиг үстэй байхыг эрчүүдэд тушаасан юм. Харин энэ жил шинэ журам гарч эрэгтэйчүүдийн үсний урт нь хоёр сантиметрээс илүү байх ёсгүй гэжээ.
Энэ шийдвэрийн биелэлтийг хотуудад ихээхэн анхаарч байгаа бөгөөд урт үстэй оюутнуудын үсийг газар дээр нь шууд тайрч байгаа гэнэ. Харин эмэгтэйчүүд нь лидерийн эхнэр Ли Соль Чу шиг үс засалттай байх ёстой аж.
Сануулахад, өмнө нь эрэгтэй, эмэгтэйчүүдийн үс засалтын 28 хувилбарыг Хойд Солонгост мөрдөж байсан юм. “Урт үсний талаар авч байгаа арга хэмжээ нь Хөдөлмөрийн намын долдугаар ерөнхий ассамблейн дагуу залуусыг барьж байх шаардлагаар хийж буй ажил” хэмээн зарлигт өгүүлжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна