Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл олон нийтийн сүлжээгээр дамжуулан дэлхийн 60 улсад халдлага үйлдэнэ гэж мэдэгдсэн тухай “www.greekreporter.com” мэдээллээ. Хэт даврагчид өөрсдийнх нь эсрэг нэгдэж, цохилт өгч буй дээрх улсуудыг “Аллахын өшөөтөн.
Чөтгөрийн эвсэл” хэмээн нэрлэж “Биднийг доромжилсны хариуд та бүхнийг устгах болно. Тун удахгүй цусан далай урсах болно” гэж мэдэгджээ. Хэт даврагчид 4.13 минут үргэлжлэх видео бичлэгээ твиттертээ байршуулж, халдлага үйлдэхээр төлөвлөж буй улсуудынхаа төрийн далбааг харуулсан байна.
Бичлэгийн эхэнд “Урвагчид. Биднийг багаар үнэлэх хэрэггүй. Дөнгөж эхэлж байна. Хөөрхийлөлтэйгээр ард түмнээ үрэгдэхийг харцгаа” гэжээ. Мөн хэт даврагчид Нью Йорк хотноо байрлах НҮБ-ын төв байранд халдлага үйлдэхээ сануулсан байна.
Хэт даврагчид өнгөрсөн долоо хоногт Москва, Вашингтон, Нью Йорк, Парис хотноо халдлага үйлдэж, Эйфелийн цамхаг болон Цагаан ордонг устгахаа мэдэгджээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна