Энэ сарын 11-нд харамсалтайгаар амиа алдсан Ирвэс хамгаалах сангийн биологич 27 настай залуу Т.Лхагваүсмбэрэлийг хэргийг үнэн мөнөөр шалгаж, холбогдох этгээдэд нь хариуцлага тооцохыг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисээс хүссэн. Учир нь биологич залуу энэ сарын 5-ны өдөр автомашинаа тавихаар гэрээсээ /тэрээр нийслэлд амьдардаг байжээ/ гараад сураггүй болсон ч цогцос нь зургаан хоногийн дараа Хөвсгөл нуураас олдсон юм. Тиймээс Ирвэс хамгаалах сангийнхан ч учир битүүлэг шалтгаанаар амиа алдсан энэхүү хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэн хэвлэлийн бага хурал хийсэн.
Талийгаач Ирвэс хамгаалах санд биологичоор ажиллаж байсан бөгөөд цоохор ирвэсний үндсэн идэш болох янгирын судалгааг Монголд анх удаа хос ажиглагчийн аргаар амжилттай эхлүүлж, олон улсын нэр хүнд бүхий сэтгүүлд судалгааны бүтээлүүдээ хэвлүүлсэн нэгэн байжээ.
Талийгаач залуу өмнө нь гурван ч удаа халдлагад өртөн их бага хэмжээгээр хохирч бүүр хутгалуулж байжээ. Тухайн үед Ирвэс хамгаалах сангаас түүний амь насыг хамгаалах хүсэлтийг цагдаагийн байгууллагат тавихад Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосон гэнэ.
Тэгвэл энэхүү хэрэгт олон улсын эрдэмтэн, судлаачид анхаарлаа хандуулан түүний хэргийг шударгаар шийдээсэй хэмээн http://justice4sumbee.weebly.com/ цахим сайт хүртэл нээжээ. Тэрхүү сайтад түүний хийж хэрэгжүүлж байсан ажил болон ирэх нэгдүгээр сард Лондонд суралцахаар төлөвлөөд байсан талаар нь дурдсан байна.
Талийгаач залуугийн аавынх нь хэлж буйгаар хүүг нь хэд хэдэн удаа дарамталж байсан аж. Мөн эх сурвалжууд талийгаачийг камерт өртсөн хулгайн анчид барьцаалж заналхийлсэн гэж байгаа ч аавынх нь зүгээс Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй уул уурхайн компаниудын дарамтад орсон байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлж байсан юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна