Дуучин Адель фенүүдээ баярлуулан удаан хүлээлгэсэн шинэ цомгоо дэлгэхээр зэхээд байгаа билээ. Дуучин бүсгүй өнгөрсөн сард шинэхэн уран бүтээл болох “Hello” дууныхаа клипийг цахим ертөнцөд цацаж, улмаар 24 цагийн дотор хэдэн зуун сая хандалтыг авч, шинэ рекорд тогтоогоод буй.
Түүний уг уран бүтээл 2011 онд гаргасан “21” цомгоос хойш дөрвөн жилийн дараа сонсогч фэнүүдийнх нь гарт хүрэхэд бэлэн болоод буй “25” цомогт нь багтсан юм.
Тэгвэл Аделийн “Hello” дууны клипийн найруулагчаар Ксавье Долан ажилласан бөгөөд тэрээр дуучин бүсгүйд кинонд тоглох санал тавьсан тухайгаа нэгэн сэтгүүлд ярилцлага өгөх үедээ дурсчээ.
Харин энэ удаад дуучин бүсгүй Нью-Йоркийн нэгэн буудалд дэгжин даашинзаараа гоён иржээ. Түүний зуныг санагдуулам энэхүү даашинз, гутал нь олны харааг булаан байсан юм.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна