Монголыг төдийгүй Ази тивийг цочроосон Азийн хөх чононууд Инчоны наадамд бахдам амжилт үзүүлсэн нь Т.Санчиртай яах аргагүй холбоотой. Азийн наадмын шилдэг гурван тоглогчийн нэгээр шалгарсан тэрээр Филиппиний лигт уригдан тоглоод удалгүй эх орондоо эргэн ирсэн.
Харин сүүлийн үед сагсанбөмбөгийн карьерийнхаа хажуугаар кинонд дүр бүтээж, реклам, тв нэвтрүүлэг, дээдсийн хүрээлэнгийн уулзалт нээлтүүдээр харагдах болсон тамирчин залуу маань нэгэн баярт мэдээг дуулгалаа. Учир нь өөрийн эзэмшсэн ур чадвар, хуримтлуулсан туршлага, сурсан эрдэмээ хүүхэд залуустаа зориулан зааж эхлэхээр болжээ. Тэрээр өөрийн цахим хуудсаараа ийнхүү хэлжээ...
"Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье!!! Хүүхэд залуучуудынхаа хүсэлтээр Сагсан бөмбөгийн сургалт явуулахаар боллоо. Энэхүү хугацаанд өөрийнхөө хуримтлуулсан туршлага мэдлэгийг хүүхэд залуустай хуваалцахыг хүсч байна дэлгэрэнгүй мэдээллийг 88098757 дугаараас лавлана уу!" гэжээ...
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна