Хошин урлагийн отгон продакшн “Эмоци”-ийн жүжигчин Ариука буюу Ариунцэцэг өнгөрсөн наймдугаар сард сүй тавьснаа фейсбүүк хуудсаараа дамжуулан албан ёсоор зарласан юм. Тэрээр анх телевизийн олон ангит кинонд жүдочин охины дүрийг бүтээн олны танил болж байсан билээ.
Харин үүнийхээ дараа тэрээр “Эмоци” продакшинд ажиллаж гаднах төрхөндөө эрч өөрчлөлт хийн "мисс" болсон гэхэд хилстэхгүй. Ариука хамгийн сүүлд буюу өдөр бүр “Боловсрол” суваг телевизээр гарч буй “Их хотын залуус” олон ангит кинонд тоглосон юм.
Тэгвэл жүжигчин бүсгүй маань хайр дурлалдаа умбан найз залуутайгаа гэр бүл болохоор шийдсэн бололтой. Тэрээр "Outlaw" хамтлагийн дуучин Чинзоригтой сүй тавьснаа нийтэд зарлаж байсан бол өдгөө хөл хүнд болжээ. Залуу хосууддаа аж жаргал хүсье.
Ээжийнхээ нэр дээрх каргогоор дамжуулан сэтгэцэд нөлөөт бодис хилээр нэвтрүүлсэн Г.У-д 8 жилийн хорих ял оноожээ
Дулааны алдагдалгүй айл өрхүүдийг үе шаттайгаар хийн халаалтад шилжүүлнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Хэнтий аймагт ажиллаж байна
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ
Улаанбаатар хот орчимд Туул гол үерийн аюултай түвшинг даван үерлэх төлөвтэй байна
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
“Газрын мэдээллийн сангийн үйл ажиллагаа, мэдээлэл солилцооны журам”-ийг хянаж байна