Их хотын залуус сүүлийн жилүүдэд эрүүл мэнддээ анхааран амралт чөлөөт цагаараа байгальд гарч, явган аялал, зугаалга хийх болсон билээ. Тэгвэл тэдгээр залууст зориулсан таатай мэдээлэл байна. Урин дулаан цаг дуусан ууланд гарахад хүндрэлтэй болсон гэж та бодож байгаа бол хүйтэн жавар тачигнасан эдгээр өдрүүдэд ч хүссэнээрээ аялан боломж бүрдсэн хэвээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, АНУ, Орос, Франц, Япон, Монгол зэрэг дэлхийн 50 орчим улс оронд албан ёсоор худалдаалагдаж байгаа “Кингкаймп” брэндээс өвлийн аяллын бэлтгэлээ базааж болох нь ээ. Учир нь уг брэндийн аяллын бараа бүтээгдэхүүн дэлхийн стандартад нийцэж, хэрэглэгчдийн өндөр шаардлагад бүрэн нийцдэг юм.
“Кингкаймп” брэндийн гол зорилго нь хэрэглэгчийн байгальтайгаа нягт харилцах хэрэгцээ шаардлагыг хангахуйц өндөр чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх аж. Гэхдээ зөвхөн үйлдвэрлэл, нийлүүлэлт хийгээд зогсохгүй аялагчдийг байгаль орчин, эх дэлхийгээ хайрлаж хүндлэхэд уриалах зорилготой аж. Уг брэндийн уриа үг нь “Learn Tо Love Outdoors” буюу “Эх дэлхийгээ хайрлая” юм.
Аялал зугаалгийн үед чанар муутай, зохицоогүй хувцас, хэрэгсэл авч явснаар аялагч ая тух, аюулгүй байдлаа алдаж байгалийн сайхныг мэдэрч чадахгүй сэтгэл хангалуун бус үлдэх явдал цөөнгүй тохиолддог. Энэ бүхнийг нэг дор шийдвэрлэж байгаль эх дэлхийнхээ сайхныг бахдан биширч, хайрлан хүндэтгэх сэтгэгдлийг төрүүлэх, аюулгүй аялах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө “Кингкаймп” брэнд ажиллаж байгааг дуулгахад таатай байна.
“Кингкаймп” брэнд гэр бүлийн аялал зугаалга, явган аялал, машины аялал, уулын аялал болон чөлөөт үед өмсөж хэрэглэх өргөн сонголт бүхий хувцас хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад санал болгодог ба загвар дизайныг Европын алдартай загвар зохион бүтээгчид зохиодог. Материал түүхий эдийг дээд зэргийн чанарын хяналтаар оруулж, байгалийн хамгийн хүнд нөхцөлд шалгасны эцэст сонгон авч үйлдвэрлэлд оруулдаг гээд олон шалгуурыг давсан бүтээгдэхүүн хэрэглэгчийн гар дээр ирдэг учраас чанарт нь эргэлзэх хэрэггүй биз ээ.
“Кингкаймп” брэндийн өндөр чанартай бараа бүтээгдэхүүн нь дэлхийн улс орон бүрт гэр бүлийн аялал зугаалга гэсэн категорийн дор боломжийн үнээр зарагддаг нь худалдан авагчдийн сэтгэлд бүрэн нийцдэг. Брэндийн үнэт зүйл нь худалдан авагчид бөгөөд уулын, явган гэх мэт мэргэжлийн аяллыг бүр гэр бүлээрээ ч хийж болно. Гагцхүү хувцас хэрэгсэл нь хэт өндөр үнэтэй биш ч чанартай, аюулгүй байдал, тав тухыг хангасан байдгаараа хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцсэн брэнд юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна